Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2021.09.20, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн газрын дарга Н.Болормаа болон Удирдах зөвлөл, Дүрмийн болон Санхүүгийн хорооны гишүүд оролцсон юм.

Энэхүү хурлаар Удирдах зөвлөлийн гишүүн томилох,  2021 оны төсөвт тодотгол хийх,  Нийслэлийн Улаан загалмайн зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хурлаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Шадар Сайдын Ажлын албаны дарга, Ахлах зөвлөх Ц.Уртнасан, Эрүүл  мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан нарыг томиллоо.

Мөн Коронавируст халдварт цар тахлын хариу арга хэмжээ болон хүчтэй шуурга, үерийн гамшигт өртсөн иргэдэд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн мэдээлэл өгөв.