УЛААНБААТАР ХОТЫН СҮХБААТАР,БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГҮҮДИЙН 60 ӨРХӨД АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН КАБИН БАРИХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

Нийтэлсэн өдөр: 2021.09.14, мягмар

 

Европын Холбооны Санхүүжилттэй  Монголын улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй  Хамтдаа Даван Туулъятөслийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн  60 өрхөд ариун цэврийн байгууламжийн кабин барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд оролцохыг урьж байна.

Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын narangoo.g@redcross.mn хаяг руу сонгон шалгаруулалтанд оролцох тухай хүсэлтээ албан тоотоор илгээж, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу

Оролцогчийн үнийн санал, материалыг хүлээн авах эцсийн хугацаа:

2021 оны 9 дүгээр сарын 22-ны 17:00 цаг хүртэл.

Материал хүлээн авах хаяг:  Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Монголын улаан загалмай нийгэмлэгийн байр 2 давхарт 205 тоот,

Tel/Утас: (976-11) 77770508-205