Нийтэлсэн өдөр: 2021.09.14, мягмар
Европын Холбооны Санхүүжилттэй Монголын улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа Даван Туулъя” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвай хээр суманд 3 өрхийн “Нэвчилтгүй суурийн нүхтэй ариун цэврийн байгууламж барих” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд оролцохыг урьж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын narangoo.g@redcross.mn хаяг руу сонгон шалгаруулалтанд оролцох тухай хүсэлтээ албан тоотоор илгээж, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу
Оролцогчийн үнийн санал, материалыг хүлээн авах эцсийн хугацаа:
2021 оны 9 дүгээр сарын 22-ны 17:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Өвөрхангай аймаг Арвай хээр сум, Дунд шатны хорооны улаан загалмайн хорооны байр
Tel/Утас: (976-11) 70322025