Их, дээд сургуулийн дэргэдэх залуучуудын улаан загалмайн гишүүд сургалтад хамрагдаж байна

Нийтэлсэн өдөр: 2021.09.06, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яам, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Коронавируст халдварын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчин тандалт, судалгааны Талбарын тархвар судлалын албанд дэмжлэг үзүүлэн ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт үргэлжилж байна. Өнөөдрийн сургалтад Монголын Улсын Их сургааль, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Их Засаг Олон Улсын Их сургууль, Ач Анагаах ухааны Их сургууль Шинэ анагаахын ухааны их сургуулийн  дэргэдэх улаан загалмайн гишүүд оролцож байна. Сургалтад 2 өдөр үргэлжлэх бөгөөд  сайн дурын идэвхтний ёс зүй, давуу тал, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг, стресс, уур бухимдлаас хэрхэн ангижрах, Ковид-19-ийн үед хэрхэн тандалт судалгаа хийх зэрэг чиглэлээр хичээл зааж, багт хуваан практик ажил хийх аж.