Нийтэлсэн өдөр: 2021.09.01, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг, “Очир-Ундраа” банк бус санхүүгийн байгууллага хамтран зорилтот бүлгийн айл, өрхийн хүүхдүүдэд хичээлийг хэрэгсэл гардуулж өглөө. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн “Очир-Ундраа” банк бус санхүүгийн байгууллага хамтран хичээлийн шинэ жилийг угтан Сонгионохайрхан, Баянзүрх дүүргийн хагас болон бүтэн өнчин, зорилтот бүлгийн нийт 43 сурагчид иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулж өгсөн юм.
Хичээлийн хэрэгсэлд цүнх, дэвтэр тууш, дөрвөлжин тус бүр 10,10 ширхэг, баримлын шавар, цавуу, усан будаг, үзэгний сав, өнгийн цаас, харандаа, бал, өнгийн будаг гэх мэт зүйлс багтжээ.