Нийтэлсэн өдөр: 2021.08.23, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг Мөнх Тогтвортой Хөгжил сангийн дэмжлэгтэйгээр 400 өрхөд хүнсний тусламж үзүүлж байна. Тодруулбал, Мөнх Тогтвортой Хөгжил сан санаачилсан “Нэг айл- Нэг өдөр” аяны хүрээнд коронавируст халдварын цар тахлын үеийн нөхцөл байдлаас үүдэн өрхийн орлого буурсан, зорилтот бүлгийн айл өрхөд хүнсний тусламж үзүүллээ.
Энэхүү хүнсний тусламжийг 16 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 60-аас дээш насны харж хандах хүнгүй ахмад настан, 16 хүртэлх насны 5-аас дээш насны хүүхэдтэй өрх болон төрөөс олгож буй хүнсний талонд хамрагдаагүй, өрхийн орлого нь буурсан, хүнсний дутагдалд орсон өрх гэсэн шалгуур үзүүлэлтээр айлаа сонгож, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.