“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгуулна

Нийтэлсэн өдөр: 2021.08.22, ням


“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлын тов зарлагдлаа. Хурал 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд коронавируст халдварын цар тахлын үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицож буй талаарх бусад улс орны туршлага, сургамжаас суралцах, салбар болон салбар дундын хамтын ажиллагааг коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлэх, амьдарлын шинэ хэв маягт дасан зохицох боломжийг тодорхойлоход гол зорилго нь орших юм.

Хурлыг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран “Коронавируст халдвар цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Уг хурал нь олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан зарлагдаж байгаагаарай онцлог юм. 

Онол практикийн бага хурлын удирдамжийг эндээс татна уу.