Нийтэлсэн өдөр: 2021.05.26, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмайн хамтран хэрэгжүүлж буй “Сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх” төслийн хүрээнд дор дурдсан даалгаврын дагуу, 5 сарын дотор гар утасны аппликейшн хөгжүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна:
- - Нэвтрэх хэсэгтэй байх;
- - Хэрэглэгч аппликейшн ашиглан бүртгүүлдэг байх;
- - Бүртгэлийг и-мэйл ашиглан баталгаажуулдаг байх;
- - Мэдээний хэсэгтэй байх;
- - Цус өгөх боломжтой байршилтогтмол шинэчлэгддэг байх, хэрэглэгчдэд харагддаг байх;
- - Цусаа хандивлах боломжтой өдрүүдийг календарт харуулдаг байх;
- - Цусаа өгөх боломжтой эсэх талаар бөглөх асуумжийн хэсэгтэй байх, цус хандивлах боломжтой эсэхийг шалгадаг байх;
- - Шаардлагатай мэдээллүүд “push notification” байдлаар харагддаг байх;
- - Хэрэглэгч өөрийн мэдээллийг засах хэсэгтэй байх;
- - Ios, Android үйлдлийн систем дээр ажилладаг байх.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн, дараах хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
- Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
- Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
- Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
- Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа/
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг гүйцэтгэх багийн танилцуулга
Битүүмжилсэн үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 2-ныөдрийн 12 цаг 00 минут
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газар
Мэдээлэл авах: 8810-9375