МУЗН-ийн бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд вакцинжуулалтын ажилд дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн өдөр: 2021.04.14, лхагва


Монголын улаан загалмай нийгэмлэгийн гамшиг, халдварт өвчний үед ажиллах бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд ахмадуудыг коронавируст халдвараас сэргийлэх вакцинжуулалтын ажилд оролцож байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг коронавируст халдварын цар тахлын дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлүүлсэн.

Тус ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн Улаан загалмайн хорооны 12 ажилтан, бэлтгэгдсэн 55 сайн дурын идэвхтэн, 18 автобусаар ахмадуудыг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг хариуцан ажиллаж байна. Нийт 4883 ахмад коронавируст халдварын дархлаажуулалтын эхний тунд хамрагджээ.