Сүрьеэгийн үзлэгт 140 хүн хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2021.03.24, лхагва


Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх өдөр. Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ний өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байдаг. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг “Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй тэнэмэл иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн нэгдүгээр улирлын үзлэгийг Баянзүрх дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Үзлэгийг ШШГЕГ-ын харьяа Баривчлан төв, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансер, дүүргийн Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулав. Үзлэгт нийт 140 хүн хамрагдаж, үүнээс 12 хүн цэрний шинжилгээнд өгсөн байна.

Энэ үеэр дүүргийн Улаан загалмайн хороодын сайн дурын идэвхтнүүд үзлэгт хамрагдаж буй иргэдэд цай өгч, амны хаалт тараах, гар ариутгах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.