“Мэйжор Дриллинг Монгол” ХХК-ний дэмжлэгээр 200 өрхөд хүнсний тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2021.02.16, мягмар


Уул уурхайн “Мэйжор Дриллинг Монгол ХХК-ний дэмжлэгээр Монголын улаан загалмай нийгэмлэг хөл хорионы үед хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй, орлогогүй болсон 200 өрхөд хүнсний тусламж үзүүллээ.

Хүнсний тусламжийг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тус бүр 50 өрхөд сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан хүргэв.

Тусламжийг Сар шинийн өмнөхөн болон сар шинийн өдрүүдэд хүргэсэн бөгөөд энэ үеэр тусламж хүртэгчид талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан Мэйжор Дриллинг Монгол ХХК-ний хамт олонд талархал илэрхийлье.