МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГТ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Нийтэлсэн өдөр: 2020.09.30, лхагва

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГТ
ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН
ШАЛГАРУУЛЖ АВНА
Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн ажилтан нь:
ҮНДСЭН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА:
• Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн сургалтын стандарт хөтөлбөр, гарын авлага боловсруулах;
• Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн сургалтыг стандарт хөтөлбөр, гарын авлагын дагуу зохион байгуулах;
• Олон улсын болон Үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүдийн компанит ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
• Дунд болон анхан шатны хороодод мэргэжил арга зүйн  дэмжлэг үзүүлж ажиллах;
• Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн зуслан цугларалтыг зохион байгуулах;
• Олон улсын, төрийн, төрийн бус байгууллагууд, хүүхдийн оролцооны сүлжээ байгууллага болон хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг бэхжүүлж, олон нийтийн оролцоонд суурилсан түншлэлийг бий болгох;
• Бусад цаг үеийн холбогдох үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах;
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• 23-30 насны
• Нийгмийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
• Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
• Англи, Монгол хэл дээр бичиг хэрэг хөтлөх, боловсруулах чадвартай байх;
• Компьютерийн MS Office програм дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
• Илтгэх, ярих, сургалт хийх чадвартай;
• Багаар, бие даан ажиллах чадвартай;
• Төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
БҮРТГЭЛ:
Төрийн албаны анкет бөглөж өөрийн CV-ны хамт МУЗН-ийн 300 тоотод эсвэл hr@redcross.mn болон bayarchimeg.t@redcross.mn хаягаар 2020 оны 10 дугаар сарын 7-ны дотор ирүүлнэ үү.