Нийтэлсэн өдөр: 2020.03.05, пүрэв
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Монголын улаан загалмай нийгэмлэгт 1000 ам.доллар хандивлалаа. Элчин сайд Цай Вэньруй коронавирусийн эсрэг хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин өгсөн хандивыг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 1-р дүгээр нарийн бичгийн дарга Бо.Эрдэнэ Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөний нарийн бичгийн дарга Н.Болормаад гардуулж өгсөн юм. Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэг шинэ коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ерөнхий нарийн бичгийн даргын газраас гаргасан мэдээлэл болон Дунд шатны хороодод өгч ажилласан арга зүйн зөвлөгөөний талаарх мэдээллээ танилцуулав.
Мөн Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 1-р дүгээр нарийн бичгийн дарга Бо.Эрдэнэ болон албаны төлөөлөгчид Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа, музей, анхны тусламжийн сургалтын төвтэй танилцсан юм.