Нийтэлсэн өдөр: 2020.02.27, пүрэв
Хил хязгааргүй шүдний эмч нарын холбооны дэмжлэгтэйгээр Монголын улаан загалмай нийгэмлэг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 3000 ширхэг амны хаалт Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Энэхүү амны хаалтыг дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн халдварын хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангахад дэм болох үүднээс хандивласан юм. Амны хаалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Б.Цогтбаатарт хүлээлгэн өгсөн юм.
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэг өмнө нь 4000 ширхэг гар ариутгагч Эрүүл мэндийн яамад хандивлаж байсан билээ.