Нийтэлсэн өдөр: 2019.10.28, даваа
Өвөрхангай аймгийн улаан загалмайн хороо нь Английн улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр “Олон нийтийн оролцоонд суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах” төслийн хүрээнд малчдын гэр бүлд тоног төхөөрөмж олгожээ. Тодруулбал, Бүрд сумын “Боригдой” малчны бүлэгт, тракторын дагалдах анжис, үрлэгч, хураагч, үүргэвчин хадуур 8 ширхэг, нүхэн зоорь барих бараа материал зэргийг худалдан авч өгсөн байна. Мөн Бат-Өлзий сумын “Бат-Өлзий уул” малчны бүлэгт, туузан хөрөө, рам комоор, мод бэлтгэх трактор, хөрөө, харуул. Зүүнбаян-Улаан сумын “Баянжаргалант” малчны бүлэгт жижиг оврын пад, пад трактор, цахилгаан гар хадуур-5 ширхэг, үүргэвчин хадуур-5 ширхэг, хаман боогч зэргийг тус тус олгожээ.