“Анхны тусламжийн улсын уралдаан” тэмцээний аваргаар Орхон аймгийн “Эрдэнэт” баг шалгарлаа

Нийтэлсэн өдөр: 2019.10.19, бямба


Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран "АНХНЫ ТУСЛАМЖИЙН УЛСЫН" анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 2019 оны 10 сарын 19-ний өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болов.



Тэмцээнийг Дунд шатны хорооны дэргэдэх нөхөрлөлийн гишүүд, гамшигтай тэмцэх багийн гишүүдийн ур чадварыг сайжруулах, сайн туршлага хуваалцах зорилгоор зохион байгуулсан юм. Тэмцээнд "АНХНЫ ТУСЛАМЖИЙН БҮСИЙН УРАЛДААН”-аас шалгарсан Увс, Өвөрхангай, Орхон, Дорнод, Төв, Баянзүрх дүрэг, Улаанбаатар төмөр замын улаан загалмайн хороо зэрэг нийт 7 баг оролцсон юм.




Багууд онолын мэдлэг шалгах өртөө, зүрх, уушгины сэхээн амьдруулалтыг автомат зүрхний хэм тогтворжуулах багажийн тусламжтайгаар үзүүлэх, осол гэмтлийг үнэлж, тусламж үзүүлэх, ахуйн гэмтлийг үнэлж, тусламж үзүүлэх, зөөвөрлөх гэсэн 5 өртөөгөөр даалгавар гүйцэтгэж өрсөлдлөө.



Тэмцээний тэргүүн байрт Орхон аймгийн “Эрдэнэт” баг, хоёдугаар байрт Баянзүрх дүүргийн “СИОН” баг, гуравдугаар байрт УБТЗ-ын улаан загалмайн хорооны "Ган зам" тус тус шалгарсан юм.


Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, өртөөний шүүгчээр Анхны тусламжийн мастер сургагч багш, Хүний их эмч Б.Даваажаргал, Анхны тусламжийн мастер сургагч багш, Хүний их эмч Б.Гантулга, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Энхцолмон, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хадбаатар,  Гамшгаас хамгаалах арга зүйн сургалтын төвийн мэргэжилтэн Б.Нямсор нар ажиллалаа.