Нийтэлсэн өдөр: 2018.04.05, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэгийн дэргэдэх хууль ёсны эзэмшлийн газар дээр гамшгийн шуурхай удирдлагын төв, эрүүл мэндийн нөхөн сэргээх болон нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зориулалттай, 36х12 мкв суурийн талбайтай нийт 2160 мкв талбай бүхий 5 давхар \зоорийн давхарт автомашины зогсоолтой\, төмөр бетон карказ хийцтэй барилгын өргөтгөл барих ажлыг арилжааны гэрээ байгуулж, гүйцэтгэх байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримт бичгийг битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар
- Албан бичиг бүхий үнийн санал
- Компанийн өргүйг тодорхойлсон албан бичиг \Татвар, Банк, ШШГЕГ\
- Компанийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан
- Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
Битүүмжилсэн үнийн саналыг авах сүүлийн хугацаа: 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг хүртэл.
Холбоо барих: Т.Баярчимэг 99178341, Bayarchimeg.t@redcross.mn
Б.Батмагнай 95557785 batmagnai.b@redcross.mn
Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр 302тоот
Утас: 11-3233334