Нийтэлсэн өдөр: 2018.04.05, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Төв аймгийн Эрдэнэ суман дахь Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд сургалт, соёлын үйл ажиллагаа явуулах зориулалттай 10х26 мкв мансардтай, 2 тасалгаатай, тасалгааг тусгаарлагч нь гүйдэг байхаар, 100 хүний багтаамжтай, дүнзэн байшин барих ажлыг гүйцэтгэх байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримт бичгийг битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар
- Албан бичиг бүхий үнийн санал
- Компанийн өргүйг тодорхойлсон албан бичиг \Татвар, Банк, ШШГЕГ\
- Компанийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан
- Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
Битүүмжилсэн үнийн саналыг авах сүүлийн хугацаа: 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг хүртэл.
Холбоо барих: Т.Баярчимэг 99178341, Bayarchimeg.t@redcross.mn
Б.Батмагнай 95557785 batmagnai.b@redcross.mn
Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр 302тоот
Утас: 11-3233334