АМЬДРАЛД ТЭМҮҮЛЭХ УРАМ ЗОРИГ ӨГСӨН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА

Нийтэлсэн өдөр: 2018.04.05, пүрэв


Хүний амьдрал юу эс тохиолдохыг та, би, бид таашгүй. Үүний нэг адил байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг. Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл олонтаа давтагдах болсон. Тухайлбал, өнгөрөгч 2016 онд БаянӨлгий аймгийн Өлгий суманд их хэмжээний аадар бороо орсны улмаас маш их хэмжээний хохирол амссан. Үерийн улмаас Өлгий сумын 6, 9 дүгээр багт 160 гаруй өрхийн 640 иргэн үерт нэрвэгдэж орох оронгүй болсон. Эрдэнэт хүний амь нас эрсдээгүйн зол хэдий ч олон арван айлд эд, материалын болон сэтгэл санааны асар их хохирол амссан. Тэдний нэг бол Кувейт хотхоны оршин суугч М.Болатбекийн гэр бүл юм. М.Болатбекийнх айл болоод удаагүй, нялх хүүхэдтэй байхдаа үерт өртөж орон гэргүй болж улмаар Кувейт хотхонд оршиж байгаа юм. Кувейт хотхоны үйл ажиллагаатай танилцаж явахад М.Болатбекийн гэр бүл талархсан, баярласан сэтгэлийн үгээ ийнхүү бидэнд “дайсан” юм. Тэд “2016 онд болсон үерийн улмаас орох оронгүй болсон. Үер болоход манайх 1 хүүхэдтэй. Хүүхэд минь нялх байсан. Нөхөр бид хоёр ажилгүй, айл болоод удаагүй байсан. Гэр бүл болоод удаагүй байхад байгалийн гамшигт өртөж орох оронгүй болж, сэтгэл санааны асар их хямралд орсон.


Үерийн дараа МУЗН болон аймгийн улаан загалмайн хороо зэрэг албаны хүмүүс ирж судалгаа авч, энэ байшинг бидэнд өгсөн. Байшингаа аваад бид илүү өргөжүүлж, сайхан амьдаръя гэж ярилцаад нөхөр ажил хийж эхэлсэн. Энд ирээд манайх ихэр хүүхэдтэй болсон. Бид билэгшээж энэ байшиндаа 5 жил амьдраад өмчилж авна гэж бодож байгаа. Манай нөхөр бидэнд тусласан хүмүүсийн ачийг бодож өөрсдөө амьдралдаа илүү хичээх ёстой гээд барилга дээр ажиллаж байгаа. Энд тэндэхийн хар, бор ажлыг голохгүй хийж эхэлсэн. Хэдий байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж орох оронгүй болсон ч сайхан сэтгэлтэй олон ТУСЛАМЖ ХҮРТЭГЧИЙН ТҮҮХ АМЬДРАЛД ТЭМҮҮЛЭХ УРАМ ЗОРИГ ӨГСӨН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА хүний тус, дэмээр ийм сайхан гэр оронтой болсондоо манай гэр бүлийн зүгээс маш их баяртай байгаа. Бидний амьдрал хамгийн том тус хүргэсэн хүмүүст талархаж хэлэх сайхан үг олдохгүй байна. Илүү сайхан амьдралд тэмүүлэх урам зориг өгсөн та бүхэндээ баярлалаа. Олон мянган хүнд урам хайрлаж, дэмжиж яваарай. Сайн үйлс бүхэн дэлгэрч байг” гэсэн чин сэтгэлийн дотно үгээ дамжуулсан юм. Хүн өдөрт гуравхан үгийг чин сэтгэлээсээ бусдад зориулж хэлвэл хариуд нь асар их хайр, хүндлэл эргэж ирдэг гэдэг үг бий. Үүнийг бататгаад та нэг туршаад үзэхэд гэмгүй шүү. Жишээлбэл, та нэг өдөр 2-3 хүнд ямар ч шалтгаангүйгээр талархсан, хайрласан, баярласан, хүндэлсэн, дэмжсэн, урмын үг хэлээд үзээрэй. Хариу нь таны тааварлаж байгаагүйгээр эргэж ирнэ. Хүний амьдралыг урьдчилан хэлж, таашгүй байдаг учраас та алхам дутамдаа бусдыг хайрласан, энэрсэн, баярласан, таашаасан урмын, талархсан хүний сэтгэлийг жаргаах тэр “шидэт” үгэнд бүү харам байгаарай. Н.Цэлмүүн