Нийтэлсэн өдөр: 2018.10.11, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэг Нийслэлийн боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын дунд сургуулийн 120 багшид эрүүл мэндийн анхны тусламжийн сургагч багшийн сургалтыг 4 ээлжээр зааж байна.
Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн багш нар хамрагдаж байгаа юм. Багш нарыг 4 хэсэгт хувааж, хоёр өдрийн эрүүл мэнд анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэж байна. Сургалтыг МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Гантулга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хорооны дарга З. Өсөхбаяр нар чиглүүлэн явуулж байна. Энэхүү сургалт нь нийслэлийн төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж,нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн эдгээр багш нарыг эрүүл мэндийн анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэж өгөх юм.