Нийтэлсэн өдөр: 2018.08.22, лхагва
Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай,Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооноос, Өлгий сумын үерийн гамшигт өртсөн 530 айл өрхөд гал тогооны багц, 206 айлд эрүүл ахуйн багцны туслалцаа үзүүллээ. Мөн 200 өрхөд 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний батламж олголоо.
Энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн Д.Бауыржан, Аймгийн улаан загалмайн дарга Х.Ертай болон Монголын улаан загалмайн үндэсний гамшигтай тэмцэх багийн гишүүд оролцлоо.