Ази номхон далайн бүсийн бэлэн мөнгө тараалтын практик сургалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2018.08.12, ням


Сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн тусламж бэлэн мөнгөний хэлбэрт шилжиж байна. Аливаа гамшиг ослын дараа бэлэн мөнгөний тусламж хамгийн үр дүнтэй гэж үзэж байна. Улаан загалмай хөдөлгөөний үндэсний нийгэмлэгүүд ч бэлэн мөнгөний тусламжийг тарааж тодорхой туршлага хуримтлуулсан.  Тиймээс МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зүүн Азийн үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид Ази номхон далайн бүсийн бэлэн мөнгө тараалтын практик сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Бангладеш, Мьянмар, Пакистан, Афакнистан, БНХАУ, Индонез, Шриланк, Балба, Филлифинн, Молдив зэрэг үндэсний нийгэмлэгийн 35 төлөөлөгч оролцож байна.  Тэд бэлэн мөнгөнийг тараах үйл ажиллагааг дадлага ажилд тулгуурлан сургалтыг зохион байгуулж байгаа юм.   Тухайлбал,  Изуми хэмээх зохиомол улсад тохиолдсон гамшгийн дараа гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд бэлэн мөнгөний тусламжийг хэрхэн зохион байгуулж буйг зураан багт хуваагдан бодит байдлыг үүсгэн суралцаж байна. Эдгээр бүх дадлага ажлын дараа гамшгийн хариу арга хэмжээ авах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах юм.