Нийтэлсэн өдөр: 2018.08.12, ням
Монголын улаан загалмай нийгэмлэг болон Хятадын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл Дугуйтай сайн дурын идэвхтэн төслийн нээлтийн үйл ажиллагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулагдлаа.
Тус нээлтийн үйл ажиллагаанд Хятадын Улаан загалмай нийгэмлэгийнхэн болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Захиргаа удирдлагын газрын дарга Э.Энхтайван, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих багийн ахлагч Б.Гантулга нар оролцлоо.
Хятадын улаан загалмай нийгэмлэг болон Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Дугуйтай сайн дурын идэвхтэн төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Тус төслийн зорилго нь сайн дурын үйл ажиллагааг сурталчлах, гамшиг ослын үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, олон нийтэд нөлөөлөх кампанит ажил зохион байгуулах юм.
МУЗН нь өнгөрсөн сарын эхээр зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр дугуйтай сайн дурын идэвхтнээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх мэдлэг, мэдээллийг түгээсэн билээ.