2018 оны 7-р сард үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшигт нэрвэгдсэн 5 аймгийн 475 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж Баян-Өлгий аймгийн 530 өрхөд гал тогооны багц, 205 өрхөд ариун цэврийн багц, 200 өрхөд бэлэн мөнгөний тусламж, Ховд, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн 275 өрхөд 240'000 төгрөг, гал тогооны багц, усны сав, ариун цэврийн багц, хөнжил, гудас зэрэг хүмүүнлэгийн тусламжыг олгов. 8-р сард мөн хүчтэй аадар бороо орж нийт нутгийн хэмжээнд үерийн аюул тохиолдсон тул Булган, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Архангай болон Улаанбаатар хотын зарим дүүргүүдийн үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд 240'000 төгрөгийн тусламж үзүүлэв. Үерийн дараахь халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах зорилготой ус, ариун цэврийн чанарыг дээшлүүлэх аяныг өрнүүлэхээр бэлтгэж байна.