Silent emergencies төслийн хүрээнд Монголд анх удаа "Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргадаг зудын эрсдэлийн зураг дээр үндэслэн зудын өндөр эрсдэлтэй сумдын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд бэлэн мөнгө, эрдэс тэжээлийн багцын тусламж олгосон.