“Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын салбарт үзүүлж буй нөлөөллийн судалгаа” судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай
Монголын улаан загалмай нийгэмлэг “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын салбарт үзүүлж буй нөлөөллийн судалгаа” сэдэвт судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэх туршлагатай судлаач, мэргэжлийн байгууллагыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Ажлын зорилго, гүйцэтгэх үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүн
Зөвлөхийн ажлын үндсэн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар өмнө хийгдсэн судалгааны ажилд дүн шинжилгээ хийж, түүний боловсролын үйлчилгээний тасралтгүй байдалд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөлөл, эрсдэлийг үндэсний болон орон нутгийн түвшинд тодорхойлох, энэхүү нөлөөлөл, эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцооны өнөөгийн байдлыг шинжилж, улмаар хүүхэд залуучууд, МУЗН-ийн ажилтан, сайн дурын идэвхтэний оруулж болох хувь нэмэр, үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зөвлөмжийг боловсруулж, цаашид авах арга хэмжээг тодорхойлоход оршино.
Судалгааны ажлын хүрээнд дараах чиглэлээр судалгааг хийж, тайлан боловсруулж танилцуулна. Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлт боловсролд хэрхэн нөлөөлж байгаа талаарх өмнө хийгдсэн судалгаануудад дүн шинжилгээ хийх;
- Монгол Улсын боловсролын салбар уур амьсгалын өөрчлөлтийн ямар нөлөөлөл, эрсдэлд өртөж байгааг тодорхойлох. Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан аюулт болон гамшигт үзэгдлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны тасралтгүй байдал, хүртээмж, чанарт үзүүлж буй нөлөөллийг судлах;
- Сурагчдын ирц, сургуульд хамрагдалт, суралцах боломж, сургалтын чанар болон сургууль завсардалтад үзүүлж буй нөлөөллийг үнэлэх;
- Боловсролын байгууллагын барилга байгууламж, дэд бүтэц, ус, ариун цэвэр, эрүүл ахуй, дулаан хангамж зэрэгт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох;
- Багш, ажилтан, сурагчдын хөдөлмөрлөх, суралцах орчин болон эрүүл мэнд, сэтгэлзүйн сайн сайхан байдалд үзүүлэх нөлөөллийг судлах;
- Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл хүүхдийн нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, нийгэм-эдийн засгийн нөхцөл болон газарзүйн байршлаас хэрхэн ялгаатай байгааг тодорхойлох;
- Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд илүү эмзэг зорилтот бүлэг, газар нутаг, боловсролын байгууллагыг тодорхойлох;
- Боловсролын салбарын гамшгийн эрсдэлийн удирдлага, бэлэн байдал, хариу арга хэмжээ болон дасан зохицох өнөөгийн чадавхыг үнэлэх;
- Боловсролын салбарын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх бодлого, үйл ажиллагаа, эдгээрт оролцогч талуудын өнөөгийн байдал, сайн туршлага, хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох;
- Боловсролын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад Монголын улаан загалмай нийгэмлэгийн оруулах хувь нэмэр, үйл ажиллагааны чиглэлийн чанар, үр дүнг сайжруулах богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодитой, хэрэгжих боломжтой зөвлөмж, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.
Ажлыг гүйцэтгэх хугацаа: Гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 сар
Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага: Зөвлөх (баг) нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Хувь хүн (судлаач) эсвэл баг (хуулийн этгээд) байна
- Багийн ахлагч эсвэл судлаач нь эрдмийн зэрэг (доктор)-тэй байх бөгөөд ижил төстэй судалгааны ажил удирдаж байсан туршлагатай байна
- Судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай;
- Судалгаа шинжилгээний олон улсын арга зүйн хүрээнд мэдээллийг цуглуулах боловсруулах, дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсруулах өндөр чадвартай;
- Төрийн болон төрийн бус байгууллагад гамшгаас хамгаалах чиглэлээр зөвлөх, экспертээр ажиллаж байсан бол давуу тал болно.
- Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, боловсрол, нийгмийн ухаан, хөгжлийн судалгаа эсвэл холбогдох чиглэлээр ахисан түвшний боловсролтой.
- Олон нийтэд суурилсан суурь судалгаа хийж байсан, ялангуяа уур амьсгалын дасан зохицол эсвэл гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр туршлагатай.
Ирүүлэх материал: Даалгавар гүйцэтгэх сонирхолтой этгээд нь дараах материалыг бүрдүүлэн 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 15:00 цагаас өмнө МУЗН-ийн төв байранд битүүмжлэн авчирч өгнө. Үүнд:
- Багийн гишүүдийн талаарх товч танилцуулга;
- Багийн гишүүдээс ижил төстэй чиглэлээр хийсэн ажлын туршлага, мэдээлэл /ажлын жагсаалт/;
- Ажлын даалгаврыг гүйцэтгэх урьдчилсан төлөвлөгөө;
- Даалгаврыг гүйцэтгэх үнийн санал.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.redcross.mn/ цахим хуудас болон 77770508 /201/ дугаарын утсаар холбогдож авна уу.
Жич: Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангахгүй материалыг шалгаруулалтанд оролцуулахгүйг анхаарна уу.