2026-08-03

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд ажиллах 600 сайн дурын идэвхтнүүдийг үе шаттайгаар НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр (UNV), Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран бэлтгэж байна.
COP17 талуудын бага хурлын сайн дурын идэвхтнүүдийн багийн ахлагч нарыг чадавхжуулах сургалт өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болж байна.
Сургалтын нээлтэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, COP17 Үндэсний хорооны Ажлын албаны хамтын ажиллагааны дэд хорооны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр үг хэлсэн юм.
Сургалтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлынач холбогдол, Монгол Улс ба Цөлжилтийн тухай ойлголт, Сайн дурын идэвхтний тухай ойлголт, ёс зүй, үүрэг, хариуцлага, аюулгүй байдлын зөвлөмжийн талаар талууд мэдээлэл өгч ажиллаж байна.
Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд маргааш Хамгаалал, жендэр оролцоо, Олон улсын эрх зүй ба дипломат ёс, Анхны тусламж зэрэг сэдвээр оролцогчдыг чадавхжуулах юм.
Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, хяналт үнэлгээний баг болон COP17 Үндэсний хорооны Ажлын албаны хамтран чиглүүлэн ажиллаж байна.

2026-08-03