УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2026-06-26

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ээлжилт хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар “Гамшгийн үед хувь хүнийг хамгаалах тухай” Монголын улаан загалмай нийгэмлэгээс баримтлах зарчим, арга хэмжээний тухай, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх журам батлах тухай хэлэлцэв.  

Хурлын үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2026 оны хагас жилийн үйл ажиллагааны мэдээлэл Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа танилцуулсан юм.  

Мөн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Пүрэвжав Дунд шатны хорооны байгууллагын хүчин чадлыг сайжруулах, чадавхжуулах аргачлалын тухай мэдээллийн Удирдах зөвлөлийн гишүүдэд өглөө.  

Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөл, Санхүү, Дүрмийн хорооны гишүүд оролцов.