ДУНДГОВЬ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО БОЛОН АНХНЫ ШАТНЫ ХОРООНЫ АЖИЛТНУУД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2026-06-19

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд Анхан шатны хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх сургалтад Дундговь аймгийн Улаан загалмайн хороо болон Анхны шатны хорооны ажилтнууд хамрагдаж байна.

Сургалтын үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Дунд шатны хорооны Тэргүүн Ж.Мөнхчулуун нар үг хэлсэн юм.

Сургалтаар Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярчимэг, Дундговь аймгийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагааны талаар Дунд шатны хорооны дарга Ц.Дашмаа, Сайн дурын үндсэн дээр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох, сайн дурын идэвхтний хөгжлийн талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхний хөгжил хариуцсан ажилтан М.Мөнгөнцэцэг нар мэдээлэл өгч, чиглүүлэн ажиллалаа.

Энэ үеэр “Анхны тусламж амь нас аварна” сэдэвт сургалтыг Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтан Т.Бямбахишиг удирдан явуулсан юм.