2026-06-20

Эрхэм хүндэт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчид, ахмад ажилтнууд Та бүхэнд Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны түүхт ойн баярын халуун мэндийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Эх орон, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах эрхэм үйлсэд мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй Та бүхний хичээл зүтгэл, гавьяа бүтээлийг өндрөөр үнэлж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Онцгой байдлын байгууллагатай гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед нэрвэгдэгсдэд анхны тусламж болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа цаашид улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, гэр бүлд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөөх эрхэм үйлс тань үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны түүхт ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье.

2026-06-20
2026-06-20