АНХАН ШАТНЫ ХОРООНЫ ГИШҮҮД, САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА

2025-11-11

Говьсүмбэр аймгийн Улаан загалмайн Анхан шатны хорооны гишүүд, сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах сургалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуулын хөгжлийн төвд болж байна.

Сургалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн танилцуулга хичээл, Анхны тусламж, Сайн дурын идэвхтний ёс зүй, Стресс менежмент зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдлэг олгох, дадлага ажил гүйцэтгэж оролцоог нь ханган ажиллаж байна.