Хүүхэд залуучуудын хөгжлийн төв

Хүчин чадал

Нэг ээлжиндээ 130 хүн хүлээн авах боломжтой.
Сургалтын танхим, ресторан (хоолны заал) бүхий төв байр
Зуны сургалтын 3 модон байшин
Бүрэн тохижуулсан тохилог 4 ортой 25 гэр
Цэвэр модоор барьсан 4 ортой 6 байшин
Ариун цэврийн иж бүрэн тохилог байгууламж
Гадна талбайн орчин үеийн гэрэлтүүлэг, замтай
Гар бөмбөг, сагс тоглох биеийн тамирын талбайтай.

Хүүхэд залуучуудын хөгжлийн төв

Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 68км зайтай. Өөрөөр хэлбэл, Цонжинболдогоос чанх хойшоо 8км буюу уул ус, цогцолсон байгалийн үзэсгэлэнт цэлгэр дэнж дээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв”-ийг 2016 оноос бүтээн байгуулан ашиглаж эхэллээ.

Манай төв нь Улаан загалмайч хүүхдүүд төдийгүй зүүн Азийн хүүхэд, залуучуудыг хүлээн авах хүчин чадалтай олон улсын зуслан болж өргөжиж байна.

Онцлог
Хүүхэд, залуучуудын хөгжилд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна. Үе тэнгийнхнээсээ суралцах, нөхөрлөх, бусдад туслах, хөгжих боломжуудыг бүрдүүлсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, даван туулах чадварыг эзэмшүүлэх, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чадварыг хүүхэд, залуучуудад олгох болон хөгжлийн бусад сургалтуудыг хийнэ.