НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Стратегийн зорилго 2:

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

Анхны тусламжийн сургалт, үйлчилгээ үзүүлэх;

Олон нийтэд халдварт бус өвчөөс сэргийлэх, амьдралын эрүүл, зөв хэв маягийг сурталчлах;

Сүрьеэ, БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, илрүүлэлт хийх, эмчилгээнд хамруулах, нийгмийн дэмжлэг үзүүлэх;


Гамшиг, онцгой байдлын үед эрүүл мэнд, анхны тусламж, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх;

Олон нийтийн ус ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг тогтвортой дэмжих, мэдлэг олгох, зан үйл өөрчлөх сургалт сурталчилгаа явуулах;

Хүн амын дунд сайн дурын, авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг сурталчилж, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж цусны донорын эгнээг тасралтгүй өргөжүүлэх;

Эрүүл мэнд, эмчилгээний чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;