Хөтөлбөрийн зорилго:
Гамшиг, аюулт үзэгдлээс ард иргэдийн урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чадавхийг нэмэгдүүлэх болон гамшгийн дараахь нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулсанаар иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаална.
Хөтөлбөрийн зорилт:
13.5. Гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулахад Монголын улаан загалмай нийгэмлэг эрхлэх асуудлынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
24.3. Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд нэмэлт хүч болон ажиллана.
39.4. Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, холбоонд хандан гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээж авах, бүртгэх, байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.