ТЕНДЕРИЙН УРИЛГА

2026-08-31

Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нйигэмлэгүүдийн холбоотой хамтарч хэрэгжүүлж буй төслийн хүрээнд дараах худалдан авалтын тендерт оролцохыг урьж байна.

Техникийн тодорхойлолт болон тавигдах шаардлага, МУЗН-ээс тавих ерөнхий нөхцөл болон бусад холбогдох хавсралтыг procurementdm@redcross.mn цахим хаягт “Олон үйлдэлт бага оврын явган тракторын иж бүрдэл (10–12 м.х), сийрүүлэгч/роторт боловсруулагч, мөр гаргагч/ховил гаргагч, анжис, хөдөө аж ахуйн усны насосны хамт нийлүүлэх” тендерт оролцох хүсэлт гэж хаяглан 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 15:00 цаг хүртэл авах боломжтой.

Тендерт оролцох саналыг ирүүлэхдээ, Техникийн шаардлага болон шаардагдах бичиг баримтад заасны дагуу мэдээллийг хавсаргаж ирүүлнэ.

Тендерийн баримт бичгийг битүүмжилсэн дугтуйнд дээрх хаягаар авах ба баримт бичгийг хүлээн авах сүүлийн хугацаа 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг болно.

Тендерийн баримтыг “Олон үйлдэлт бага оврын явган тракторын иж бүрдэл (10–12 м.х), сийрүүлэгч/роторт боловсруулагч, мөр гаргагч/ховил гаргагч, анжис, хөдөө аж ахуйн усны насосны хамт нийлүүлэх” гэж хаяглан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, МУЗН-ийн төв байр, 207 тоотод 09:00-17:00 цагийн хооронд хүлээлгэж өгөх ба хүлээлгэн өгсөн бүртгэлийг бөглөснөөр баталгаажна.

Тендертэй холбоотой мэдээллийг procurementdm@redcross.mn цахим хаягт хандаж авна уу.

МУЗН нь саналыг зөвшөөрөх, татгалзах бүрэн эрхтэй байх ба хамгийн бага үнийн саналыг заавал хүлээн авах үүрэг хүлээхгүй.

Төв шуудан, Шуудангийн хайрцаг-537,

Монгол Улс, Улаанбаатар-13, Сүхбаатар дүүрэг,

Энхтайвны гудамж, МУЗН-ийн төв байр,