2025-10-09
Монголын улаан загалмай нийгэмлэг Өнөр бүл хүүхдийн төвд Анхны тусламжийн танхим тохижуулж өгөв. Тус танхимаар дамжуулан Өнөр бүл хүүхдийн төвийн хүүхдүүд, багш, ажилчид анхны тусламжийн тухай ойлголт, мэдлэг олж авах юм. Мөн сургалт, уулзалт зохион байгуулах иж бүрэн танхимтай боллоо.
Өнөр бүл төв нь 1974 оноос хойш үйл ажиллагаа явуулж олон мянган хүүхдэд нийгмийн халамж, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, амьдрах ухааны чадвар олгож ирсэн.
Өнөөдрийн байдлаар тус төвд 200 гаруй хүүхэд амьдарч байна.
2025-10-09
2025-10-09
2025-10-09
2025-10-09