Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилт:
13.5. Гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулахад Монголын улаан загалмай нийгэмлэг эрхлэх асуудлынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
24.3. Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд нэмэлт хүч болон ажиллана.
39.4. Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, холбоонд хандан гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээж авах, бүртгэх, байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1989 онд гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах зорилгоор дэлхийн улс орнууд энэ өдөр нэгэн зорилго, уриан дор нэгддэг. Энэ жилийн хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг “Санхүүжилтийг гамшгийн үед зарцуулахаас илүү даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлье”уриан дор тэмдэглэнэ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, семинарыг орон нутгийн Дунд шатны хороодоор дамжуулан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.
Энэ удаагийн бүсийн уулзалт Өвөрхангай аймагт боллоо. Бүсийн уулзалтад Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Ундрах, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Ганчимэг, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Ж.Хаш-эрдэнэ, Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Энхцогт, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Г.Жавзандулам, Төв аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Отгончимэг оролцов.
Уулзалтад Өвөрхангай аймгийн 19 сумын төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын болон бизнесийн байгууллагууд, иргэд, сайн дурын идэвхтнүүд, тусгай хэрэгцээтэй иргэдийн төлөөлөл зэрэг олон талт оролцогчид нэгдэн оролцож, мэдээлэл солилцон, санал бодлоо хуваалцсан нь энэ чиглэлээр цаашид авах арга хэмжээний суурийг тавьсан юм.