ECHO төслийн хүрээнд Magpi-ийг ашиглан сургалт авах семинарь боллоо

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

ECHO-ийн санхүүжилттэй Улаанбаатар хот, хот суурин газрын газар хөдлөлтийн бэлэн байдал, гамшгийн хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Magpi програмийг ухаалаг утсанд суулган, суурь судалгаа хийх аргачлал сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны нийт 27 сайн дурын идэвхтэн хамрагдав. Сургалтын зорилго нь сайн дурын идэвхтэнүүдээр дамжуулан Нийслэл хотын орон сууцанд амьдардаг өрхүүдийн гамшгийн бэлэн байдлын мэдлэг, хандлагыг судлахад оршино. 

Сургалтанд идэвхтэй оролцсон сайн дурын идэвхтэнүүддээ баярлалаа.