Улаан загалмайн намрын бүсийн сургалтууд үргэлжилж байна

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МУЗН-ийн энэ жилийн ээлжит бүсийн сургалтууд болж байна. Сургалтаар энэ жил батлагдсан МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг дэмжих, шинээр батлагдсан хуульд нийцүүлэн МУЗН-ийн дүрэмд оруулах өөрчлөлтүүдийг хэлэлцэж байна.

Сургалтын хоёр дахь өдөр  гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадварыг нэмэгдүүлэх сэдвээр бүсийн сургалтууд зохион байгуулагдаж байна.

Сургалтад Дунд шатны хороодын дарга, арга зүйчид болон анхан шатнынхан, сайн дурын идэвхтэн  болон тухайн аймгийн  ЗДТГ-ын төлөөлөл, Эрүүл мэнд, Халамжийн байгууллагыг төлөөлсөн албан тушаалтнууд оролцлоо.

Мөн тухайн аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтнууд оролцож,  төр-улаан загалмайн хамтын ажиллагааг  бэхжүүлэх , гамшиг эрсдэлийг даван туулахад хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд санал бодлоо солилцож байна.

Дунд шатны хорооны тэргүүн буюу аймгийн ИТХ-ын дарга нар МУЗН-ийн хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, төр-улаан  загамлайн хамтын ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй. Тиймээс Улаан загалмай хорооны тэргүүнүүд сургалтад ач холбогдол өгч, оролцлоо.

Хангайн бусийн сургалтад Хөвсгөл,  Архангай, Өвөрхангай аймгууд хамрагдаж, Хевсгел аймгийн Хатгал тосгонд болов.  Булган-Сэлэнгийн бүсийн сургалтад  Булган, Дархан-Уул , Орхон, Сэлэнгэ аймгуудын хороод болон  Сэлэнгэ  аймгийн  Мандал сумын Дунд шатны хорооныхон хамрагдсан. Энэхүү  сургалт Булган аймагт болсон юм.

 Харин зүүн бүсийн сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийнхан хамрагдаж, Хэнтий аймгийн төв Чингис хаан  хотод, говийн бүсийн сургалт Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Өмнөговь аймгууд багтаж, Дундговь аймгийн төвд зохион байгуулагдлаа.

Дараагийн сургалтууд Баян-Өлгий, Завхан  аймагт болж, Ховд, Увс, Говь-Алтай  аймгийнхан оролцоно. Нийслэлийн дүүргүүдийн сургалтыг  ирэх 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.