Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгийн Ус,ариун цэвэр,эрүүл ахуйн мэргэжилтэн Стюарт МУЗН дээр ажиллаж байна.

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгийн Ус,ариун цэвэр,эрүүл ахуйн мэргэжилтэн Стюарт Жеимс Жордан 2016 оны 8 сарын 15-наас 19-ний хооронд МУЗН дээр ажиллаж байна. Стюарт нь МУЗН-ийн УАЦЭА-н чиглэлээр хийж байсан үйл ажиллагаа, туршлага, чадавхийг үнэлж цаашид энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах бололцоог судлан Эрүүл Мэнд, Гамшгийн менежментийн хөтөлбөрүүдтэй хамтран ажиллалаа.Мөн ЕНБДГ болон зарим дунд шатны хороодын ажилтан, сайн дурын идэвхтнүүдтэй хамтран хэлэлцүүлэг уулзалт хийж, Налайх, СХД-ийн зарим сургууль, олон нийтээр явж УАЦЭА-н байдалтай танилцана.

АУЗН нь Австралийн Засгийн газар болон бусад байгууллагуудтай хамтран Монгол улсад УАЦЭА-н чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хайн ажиллаж байгаа юм.