Монгол даатгалтай хамтран ажиллана

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

     МУЗН-ийн ажилтнууд, гишүүд, дэмжигчид, сайн дурын идэвхтнүүд болон улаан загалмайчдыг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн даатгалын үйлчилгээнд хамруулах даатгалын тогтолцоог бий болгох, даатгагдсан гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, даатгалын үйлчилгээг хэвшүүлэх зорилгоор “Монгол Даатгал” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” үзэглэсэн.

     Гэрээ хийсэн талууд нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, даатгалын сурталчилгааны маркетингийн идэвхжүүлэлтийг хийх, тусламж туслалцаа үзүүлэх, нийтийг хамарсан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулах, хүрээгээ өргөжүүлэх үйл ажиллагаануудыг  зохион явуулахаар болжээ.