
Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Нөөцийн удирдлагын систем, мэдээллийн технологи, сүлжээ хариуцсан ажилтан сонгон шалгаруулах болзлын тухай:
Ажлын байрны нэр: Нөөцийн удирдлагын систем, мэдээллийн технологи, сүлжээ хариуцсан ажилтан
Ажлын байрны зорилго:
- Ажилтан нь үндэсний нийгэмлэгийн хэмжээнд мэдээлэл технологийн сүлжээ, аюулгүй байдлыг, хариуцаж олон нийттэй харилцах,ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлнэ.
Үйл ажиллагааны чиглэл:
- Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн удирдлагын багийн бодлогыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ.
- Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төлөөлөл болж, бусад хүмүүст үлгэр дуурайлал үзүүлнэ.
- Нөөцийн удирдлагын системд хяналт тавьж, нийт ажилтнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
- МУЗН-ийн вебсайт болон улаан загалмайн фэйсбүүкийн шинэчлэл үйл ажиллагааны мэдээ цацалтыг тогтмол хийж, баяжуулж байна.
- Нийгэмлэгийн бүх ажилтнуудад компьютер болон шинэ технологийн хэрэглээний тухай сургалт явуулж, чиг баримжаа олгож, зөвлөмжөөр хангана.
- Нийгэмлэгийн гадаад, дотоод мэдээллийн санг тогтмол шинэчилнэ.
- Ажилтнуудын компьютерийн программын аюулгүй байдлыг хангана.
- Компьютер техникийн холбогдолтой эвдрэл гэмтлийг засч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.
- Хэвлэл мэдээллийн ажилтантай хамтран Брэнд номын онлайн хэрэглээг хэвшүүлэх ажлыг хийнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй программист;
- Бусдыг манлайлах, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй байх;
- Компютерийн албан хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай байх;
- Техник, тоног төхөөрөмж \\компьютер, принтер, канон, аппарат гэх мэт\\ засварлах чадвартай;
- Үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх;
- Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ёс зүйн хэм хэмжээг хангасан байх;
Материал хүлээж авах эцсийн хугацаа: 2016 оны 2-р сарын 18-ны өдрийг дуустал МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын 302 тоотод болон bayar1210@yahoo.com хаягаар хүлээн авна.
- Сонгон шалгаруулалтыг 2016 оны 2-р сарын 23-ны өдөр явуулна. Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн хүн бүртэй ярилцлага хийнэ.
Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн: Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар томилно.
Бүрдүүлэх материал:
-Ажилд орохыг хүсэгчийн анкет (МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас, redcross.mn website-с татаж авах)
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- МУЗН-ийн аль нэг шатны байгуллагад ажиллаж байсан үйл ажиллагааны тайлан
- 2 хувь цээж зураг
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ГАЗАР