Дунд шатны хорооны дарга, арга зүйчдийн нэгдсэн сургалт болж байна

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

МУЗН-ийн 2016 оны анхны сургалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн сургалт нь МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хуулийн тухай  Дунд шатны хорооны дарга, арга зүйчдэд танилцуулахаас гадна цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гамшгийн эрсдэлийн даван туулах чадварыг сайжруулах талаархи хичээл сургалтаар түлхүү заагдаж байна.

Сургалтын эхний өдөр энэ оны зорилт, төлөвлөгөөг танилцуулж, Олон улсын 32 дугаар бага хурлын төлөөлөгчдийн зөвлөлийн хурал, ОУУЗУХСНХ-ны 20 дугаар Ерөнхий ассемблейн талаар мэдээлэл хийлээ.

Мөн НӨАТ хуулийн танилцуулга, МУЗН-ийн Ёс зүйн журмын хэрэгжилт, Дунд шатны хорооны үйл ажиллагааны үр дүн, минимум  стандартын хэрэгжилт зэргийг танилцуулсан байна.

Хоёрдахь өдрийн сургалтаар үндсэн хөтөлбөрүүдийн мэдээлэл болон цаг агаарын урьдчилсан төлөв байдал, өвөлжилтийн хэтийн төлөв, Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэл зэрэг цаг үеийн нөхцөл байдалд зориулсан сургалт болж байна.