“Хөдөөгийн олон нийт болон ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг сайжруулах нь” төслийн тухай сэтгүүлчдэд танилцууллаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

Нийгмийн эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд   ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйтай холбогдох төслүүдийг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

 

  НҮБ-ийн Хүүхдийн Сангийн  санхүү, техник арга зүйн дэмжлэгтэйгээр 2015 он 5 сараас эхлэн “Хөдөөгийн олон нийт болон ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг сайжруулах нь” төслийг  Хөвсгөл аймгийн 12 сум, Налайх дүүргийн 3 хороонд хэрэгжүүлж эхлээд байна.

Сэтгүүлчдэд төслийн хэрэгжилтийн талаарх танилцуулга, уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад ММ агентлаг, Эко телевиз, Монгол HD, UBS,  Монцамэ агентлаг, news.mn, Засгийн газрын мэдээ, Үндэсний шуудан зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон юм. Эрүүл мэндийн хөтөлбөрийн зөвлөх Б.Гантулга төслийн талаарх танилцуулга, хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Мөн төслийн үйл ажиллагааны талаар олон нийтэд хүргэх мэдээллийн ажлыг хамтран хийхээр гэрээ байгуулав. Олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох цаашлаад эрүүл зан үйл, дадал хэвшилтэй болгоход мэдээллийн сувгууд болох телевиз, сонин, цахим орчинд ихээхэн үүрэг оролцоотой тул тус салбарт ажилладаг сэтгүүлчдэд төслийн зорилго, ашиг тус,  үйл ажиллагааг таниулах улмаар хамтран ажиллах нь төслийн хэрэгжилт,  үр дүнд ихээхэн дэмжлэг үзүүлэх юм.

Олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох цаашлаад эрүүл зан үйл, дадал хэвшилтэй болгоход мэдээллийн сувгууд болох телевиз, сонин, цахим орчинд ихээхэн үүрэг оролцоотой тул тус салбарт ажилладаг сэтгүүлчдэд төслийн зорилго, ашиг тус,  үйл ажиллагааг таниулах улмаар хамтран ажиллах нь төслийн хэрэгжилт,  үр дүнд ихээхэн дэмжлэг үзүүлэх юм.

Уг төсөл нь  Монгол улсын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйд тавигдах шаардлагууд болоод үндэсний хэмжээнд мөрдөгдөж буй АЦБ-тай холбогдох стандартын хэрэгжилтийг сайжруулах, олон нийт, сурагчид буюу үе тэнгийн сургагчдаар дамжуулан зорилтот бүлгийн АЦБ, эрүүл ахуйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Төслийг хэрэгжүүлэхэд  иргэд болон сурагчдын удирдлага оролцоо нэн чухал.   Тухайн сургууль, олон нийтийн ариун цэврийн байгууламж  болон эрүүл ахуйн нөхцөлийг сургалт, сурталчилгаа,  нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан сайжруулах, улмаар халдварт өвчний эрсдэлийг бууруулах зорилгыг агуулж байна.

 

Ариун цэврийн байгууламж  эрүүл ахуйтай холбогдох бодлого, стандартад дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулах, ЭМЯ болоод холбогдох байгууллагад бодлого, стандартад хийгдсэн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах, олон нийтэд мэдээлэх, Монголд  хэрэгжсэн ОНУАЦБ, СУАЦБ аргачлалд дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна.