Морин хуурын чуулгын хандивын тоглолт боллоо

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МУЗН-тэй хамтран Улсын филармоны “Морин хуур чуулга”  Балбын ард түмэнд зориулж хандивын тоглолт зохион байгууллаа. Гамшигт нэрвэгдсэн ард түмэнд туслах хандивын тоглолтод манай  төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд идэвхтэй оролцож, тасалбар 100 хувь зарагдсан юм.

Морин хуур чуулга Н.Жанцаноровын зохиосон “Монгол аялгуу”, “Хутагтын сахиус”, “Монгол аялгуу” , “Бурхан халдун” зэрэг аялгуу сайхан аязуудыг хуурын чавхдасаар амилууллаа.

Мөн манай нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав, Ж.Мэнд-Амар, Ц.Сүхбаатар нарын зохиосон аялгуунууд үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндсөн.  

Тоглолт 1 цаг 30 минут хэртэй үргэлжилсэн бөгөөд морин хуурын аялгуу, ятга хөгжмийн аялгуунуудаас бүрдсэн тоглолт эрхэмсэг агаад яруу сайхан байв.

2011 онд зүүн японд болсон газар хөдлөлт цунамид нэрвэгдэгсдэд зориулсан зохиосон Ханна Ёкогийн “Ханава саку " хэмээх хөгжмийг Морин хуурын чуулга эгшиглүүллээ.

Хандивын тоглолт Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар өндөрлөсөн юм.

 

Балбын ард түмэнд туслах  хүмүүнлэгийн үйл хэрэгт монголчууд сэтгэл зүрхээрээ нэгдсний нэгэн том илэрхийлэл энэхүү тоглолт байв.

Тухайлбал, Хаан банк, Номин холдинг, Аермаркет, Онцгой байдлын Ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  461 дүгээр анги, Бимекс ХХК, Оюуны ундраа групп, Bloomberg TV, Эко TV, Visual Arts,  Asia Foundation,  Fountain cafe restauran,t Sakura bakery , Tea World, Швейцарийн хөгжлийн агентлаг, Энхтайвны корпус зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд хандивын арга хэмжээнд идэвхтэй оролцсныг онцолж байна.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа