Сайн дурынхны чуулган болов

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн  150 гаруй Сайн дурын идэвхтнүүд оролцсон чуулга уулзалт боллоо.

Хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах Үндсэн хуульд заасан эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд монгол орон даяар Сайн дурынхны хүмүүнлэгийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой уг чуулганд НҮБ болон Жайка зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид мөн оролцлоо.

Уг чуулганаар Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, бусад орны туршлагад тулгуурлан  бие даасан хуультай болох талаар  хамтран ажиллах,  хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэд сайн дурын үндсэн дээр оролцох боломжийг нэмэгдүүлэх, сайн дурын идэвхтний үүрэг, оролцоо, ач холбогдлыг олон нийтэд таниулах, Хөдөлгөөний үндсэн зарчмуудыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн сурталчилгааны ажлын арга хэлбэрийг хүн амын бүлэг, нас, мэргэжил, орон нутгийн онцлогт тохируулан сонгож, ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцэн уриалга гаргасан юм.