Залуу дугуйчдад эрүүл мэндийн анхны тусламжийн лекценд хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Түргэн тусламж яаралтай авах боломжгүй, хотоос зайдуу үед дугуйнаасаа унаж хөл гараа гэмтээхээс авхуулаад ямарч эрсдэл учирч болзошгүй байдаг билээ. Тийм учраас Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний залуучууд "Залуу дугуйчин" клубын гишүүдэд анхны тусламжийн сургалтыг 04 сарын 11-нд зохион байгууллаа. Цаашид залуу дугуйчидтайгаа хамтран хүмүүнлэгийн төлөөх олон үйлсэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..