“Илүү холыг хамтдаа туулъя” хандивын аян эхлүүллээ

Нийтэлсэн өдөр: 2020.12.17, пүрэв


Коронавируст халдварын цар тахалын хөл хорионы үед  Сод Монгол Групп Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран “Илүү холыг хамтдаа туулъя” хандивын аяныг эхлүүллээ.  Хандивын аян 2020 оны 12 сарын 21-нээс 2021 оны 3 сарын 31-ний өдөр үргэлжлөх бөгөөд таны өгсөн хандив хүнсний тусламж нэн хэрэгцээтэй айл өрх, Өвөлжилт хүндэрсэн аймагт тусламж үзүүлэхэд шаардлагатай шатахуунд зарцуулагдах юм.  Та Сод Карт Апп-н Хандивын аян цэсээр орж энэхүү хандивын аянд бидэнтэй хамт нэгдээрэй.

Сод Карт Апп татах линкүүд

iOS : http://lnnk.in/x1A

Android : http://lnnk.in/xZA

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Халдварын эсрэг хамтдаа.