Нийтэлсэн өдөр: 2020.11.23, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй 7 аймгийн хилийн боомт, 6 аймгийн эрүүл мэндийн газарт гар ариутгал, ариутгалын бодис олгох ажлын хүрээнд доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
4. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/
5. Бүтээгдэхүүний дээж
Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 00 минут
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах хаяг: info@redcross.mn
Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр.