Үнийн санал ирүүлэх урилга

Нийтэлсэн өдөр: 2020.06.16, мягмар

Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмайн дэмжлэгтэй хэрэгжиж буй Коронавируст халдварын үед ажиллах сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах төслийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн онлайн сургалтын платформ Мүүдл талбар дээр хийж, гүйцэтгэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна

  1. Энэхүү онлайн сургалтын платформ системд цахим хичээл хийж байруулах, бүх хичээл, тест, дадлагын агуулгыг цахим хэлбэрт шилжүүлж, нийтэд нээлттэй байрлуулна.
  2. Суралцахыг хүссэн хүн гишүүд, сайн дурын идэвхтнүүдэд сонирхсон хичээлийг нэвтэрч үзэж, суралцахад нээлттэйгээр байх.
  3. Цахим сургалтын платформыг онлайн болон танхимын сургалтаар ажиллуулах ба төлбөртэй байж болно.
  4. Хичээлээ бүрэн эзэмшсэн хэрэглэгч шалгалт, тест өгч гэрчилгээ авдаг байх.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Компанийн танилцуулга
  2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
  4. Албан бичиг бүхий үнийн санал /Гүйцэтгэх хугацаа, бүтээгдэхүүний загвар

Битүүмжилсэн баримт хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 6 дугаар сарын 23 -ны 12 цаг хүртэл

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн 205 тоот

Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. 7777-0508   info@redcross.mn